Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн агаарын бохирдлын тойм мэдээ
Эрдэнэт хотын агаарын бохирдол 2016-2017он
Орхон аймаг нь агаарын чанарын хяналтын үндсэн 2 харуултай бөгөөд хотын төв болон гэр хороололд байрлаж байна. Өглөө 08 цагт, өдөр 14 цагт, орой 20 цагт Хүхэрлэг хий(SO2), Азотын давхар исэл(NO2), Нүүрстөрөгчийн дутуу исэл(CO), Том ширхэглэгт тоос(PM-10), Цацраг идэвхт бодис гэсэн үзүүлэлтүүдийг хэмжиж шинжилгээний үр дүнг орон нутгийн "Ëха тэнгэр" ÒV, "Эрдэнэт" ÒV, "Íîìèí" ÒV, "ТВ 10" ТV, "MBS" зэрэг телевизээр шаардлагатай цаг тухай бүрд нь ярилцлага өгч ард иргэдийг мэдээллээр хангахаас гадна агаарын бохирдлын мэдээ, үр дүнг 4 замын пост-1-ийн урсдаг самбар дээр мэдээлж байна. /www.orkhon.tsag_agaar.gov.mn/ сайтад агаарын бохирдлын мэдээг өдөр бүр, 10 хоног тутам, сарын дундаж, жилийн тойм байдлаар хугацаа бүрд нь шинэ мэдээлэл байршуулж өдөр бүр мэдээлэлж байна.
1. Tooc (PM-10): Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) хэмжилт хийх боломжтой нэгдэл юм. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөлийн нэг хүчин зүйл болдог. Том шмрхэглэгт тоосны BAM-1020 автомат багажаар 24 цагын туршид тасралтгүйгээр хэмждэг. 2016онд том ширхэглэгт тоосны агууламж 0.091мг/м3 буюу MNS4585;2016 стандартаас 1.8 дахин их байсан бол 2017онд 2.0 дахин их болж 0.2-оор өссөн байна. Агаарын бохирдолд цаг уурын хүчин зүйлүүд, агаар бохирдуулах эх үүсвэрүүд шууд нөлөөлхөөс гадна дулааны улиралд том ширхэглэгт тоосны агууламж буурах боловч гэнэтийн шороон шуурга, замын хөдөлгөөний ачааллаас үүдэн өсөх явдал ажиглагдаж байна.
2. Хүхэрлэг хий (SO2): Хурц үнэртэй хүрэндүү өнгөтэй. Нүүрсэнд маш их хэмжээний агууламжтай байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Дээрх зургаас үзэхэд Хүхэрлэг хийн агууламж жилийн дундаж стандартаас даваагүй байна. Гэсэн хэдийч 2016 онд 0.006мг/м3 байсан бол 2017онд 0.010мг/м3 болж өсөх хандлагатай байна.
3. Азотын давхар исэл (NO2): Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Авто машин утаанаас ихээр үүсдэг. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Дээрх зургаас хархад азотын давхар исэл 2016онд стандартаас 1.3 дахин их, 2017онд мөн стандартаас 1.3 дахин их байна.
Агаарын бохирдолын жилийн дундаж агууламжыг сүүлийн 8 жилээр хүснэгт 1-ээр үзүүллээ
Хүснэгт-1
он |
SO2 мг/м3 |
SO2-Ста |
NO2 мг/м3 |
NO2-Ста |
Тоос мг/м3 |
Тоос-Ста |
CO мг/м3 |
2009 |
0.004 |
0.010 |
0.044 |
0.030 |
0.041 |
0.025 |
0.43 |
2010 |
0.004 |
0.010 |
0.046 |
0.030 |
0.058 |
0.025 |
0.74 |
2011 |
0.004 |
0.010 |
0.046 |
0.030 |
0.089 |
0.025 |
0.46 |
2012 |
0.005 |
0.010 |
0.048 |
0.030 |
0.067 |
0.025 |
0.81 |
2013 |
0.007 |
0.010 |
0.054 |
0.030 |
0.050 |
0.025 |
1.46 |
2014 |
0.007 |
0.010 |
0.059 |
0.030 |
0.118 |
0.050 |
1.90 |
2015 |
0.009 |
0.010 |
0.050 |
0.030 |
0.095 |
0.050 |
1.51 |
2016 |
0.006 |
0.010 |
0.056 |
0.030 |
0.091 |
0.050 |
1.42 |
2017 |
0.010 |
0.020 |
0.052 |
0.040 |
0.102 |
0.050 |
1.74 |
Мэдээ бэлтгэсэн инженер: Ц. Мэндбаяр
2018.01.01 12:00