Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2022 оны 03 сарын агаарын чанарын тойм мэдээ
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2022 оны 03 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2022 он
03 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 8 мкг/м3 хүрч агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хотын төв орчим ижил түвшинд, гэр хороолол орчим 10%-р өссөн байна. Хамгийн их агууламж 83 мкг/м3 гэр хороолол орчим ажиглагдсан байна.
Зураг 2. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2022 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 56 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Хамгийн их агууламж 296 мкг/м3 хүрсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хотын төв орчим 9%, гэр хороолол орчим 18%-иар тус тус өссөн байна. Тухайн сар ХА-аас 3 удаа буюу 1.3-1.5 дахин давсан байна.
Зураг 3. РМ2.5 тоосонцрын 1,2,3-р сарын 7 хоногийн дундаж агууламж