Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2020 оны 09 сарын агаарын чанарын төлөв байдал
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2020 оны 9 дүгээр сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2020 оны 9 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 4 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад 0,004 мг/м3-аар буюу 0,32%-иар бага байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 42 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 оны 9 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 0,004 мг/м3-ээр их байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 54 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 2 удаа буюу 1,3 дахин давсан байна.
Агаар бохирдуулах бодис |
Агаарын чанарын стандарт MNS4585:2007 |
Дундаж агууламж, мкг/м3 |
||
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2019 оны 9-р сар |
2020 оны 9-р сар |
||
Хүхэрлэг хий,SO2 |
450 |
8 |
3↓ |
|
Азотын давхар исэл, NO2 |
200 |
38 |
42↑ |
|
pM10 Тоосонцор |
100 |
|
54 |
|
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 2 удаа буюу 1,3 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 9 дүгээр сарын 18 нд 0,137 мг/м3 , 19-нд 0,115 мг/м3 байсан байна.
Агаар дахь хүхэрлэг хийн 2020 оны 9 сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,32%-иар бага байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.
Агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,004 мг/м3-ээр их байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.