Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2022 оны 02 сарын агаарын чанарын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-12-04 07:56:45
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2022 оны 02 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2022 он
02 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 12 мкг/м3 хүрч агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25%-иар буурсан байна. Тухайн сарын хамгийн их агууламж 51 мкг/м3 хүрсэн байна.
Зураг 2. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2022 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 62 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Хамгийн их агууламж 227мкг/м3 хүрсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.
Зураг 3. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2018-2021 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 24 удаа 1.1-4.9 дахин давсан байна.
Зураг 4. PM10 тоосонцрын 1, 2-р сарын 7 хоногийн дундаж агууламж
Зураг 5. РМ2.5 тоосонцрын 1,2-р сарын 7 хоногийн дундаж агууламж
РМ2.5 тоосонцрын хувьд ХА-аас 27 удаа 1.2-6.8 дахин давсан байна.