Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2018 оны 6 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ
Орхон аймгийн 2018 оны 6 дугаар сарын агаарын чанарын тойм
Эрдэнэт хотын агаарын бохирдол: Орхон аймаг нь агаарын чанарын хяналтын үндсэн 2 харуултай бөгөөд хотын төв болон гэр хороололд байрлаж байна. Өглөө 08цагт, орой 20 цагт Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, Том ширхэглэгт тоос, Цацраг идэвхит бодис гэсэн үзүүлэлтүүдийг хэмжиж шинжилгээний үр дүнг өдөр бүр ард иргэдэд мэдээлж байна. Хотын төв орчимыг агаарын чанарын нэгдүгээр харуул, гэр хороолол орчмыг агаарын чанарын хоёрдугаар харуул гэж нэрлэдэг.
1. Том ширхэглэгт тоосны агууламж сарын дундажаар 0.075мг/м3 байгаа бол сарын хамгийн их утга нь 0,171 мг/м3 байгаа нь стандартаас 1,7 дахин давсан буюу агаарын чанарын индекээр дунд зэргийн бохирдолтой ангилалд хамрагдаж байна. Сарын нийт хоногийн 20.0 (%)-д нь агаар дахь тоосны хэмжээ стандартаас давсан байна.
2. Азотын давхар ислийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.033мг/м3, гэр хороолол орчимд 0.019мг/м3 хамгийн их агууламж 0.114мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна.
3. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.007мг/м3, гэр хороолол орчимд 0.003мг/м3, хамгийн их агууламж 0.046мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна
Өмнөх оны 6 сартай харьцуулан үзэхэд хотын төв болон гэр хороолол орчимд хүхэрлэг хий , азотын давхар исэл, том ширхэглэгт тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл тогтвортой байна. Агаарын чанарын хяналт шинжилгээг MNS4585:2016 стандартад харьцуулан үзлээ.
Мэдээ бэлтгэсэн инженер: Г.Жаргалсайхан