Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2019 оны 07 сарын усны чанарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 7 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 7 дугаар сарын Хангал, Орхон Уртбулаг голуудын хяналт-шинжилгээний нийт 7 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2020 оны 7 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод I |
6,44 |
0,4 |
17,3 |
0,39 |
0,288 |
0,034 |
2 |
Хангал-Эрдэнэт доод II |
8,01 |
0,6 |
6,6 |
0,39 |
0,270 |
0,025 |
4 |
Орхон- Хангал дээд |
7,54 |
0,3 |
1,7 |
0,03 |
0,003 |
0,031 |
5 |
Орхон- Хангал доод |
7,06 |
1,2 |
5,2 |
0,08 |
0,023 |
0,019 |
6 |
Хангал-Эрдэнэтдээд |
7,54 |
0,6 |
7,8 |
0,16 |
0,037 |
0,038 |
7 |
Хангал-Улаантолгой |
6,75 |
1,2 |
6,3 |
0,06 |
0,041 |
0,026 |
8 |
Хангал-Хангал-Өртөө |
7,22 |
0,4 |
4,6 |
0,06 |
0,017 |
0,006 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт605,5-870,5мг/л-т хэлбэлзэж, Нитритийн азотын агууламж ХА-с 14 дахин, Перманганатын исэлдэх чадвар ХА-с бага зэрэг давсан байна
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим359,2 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 420,2мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж ХА-с даваагүй хэвийн харин нитритийн азотын агууламж ХА-с бага зэрэг давсан байна.
Чингэл гол:Сорьц авах үед гол усгүй байлаа.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 7дугаарсарын 02-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 91,6%-тай цэвэршүүлсэн хаягдал усаа Хангал голруу хаяж байна.
Цэгүүд |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
|||
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
6,96 |
229,0 |
23,2 |
362,4 |
|
91,6% |
|
||||||
гаралт |
7,24 |
19,2 |
14,9 |
21,0 |
22,2 |
0,601 |
0,32 |
1,523 |
0,001 |
|
||||
Жаргалант сумын ц/б |
оролт |
6,97 |
568,0 |
274,8 |
498,0 |
|
54,2% |
|
|
|
||||
гаралт |
7,02 |
260,0 |
22,8 |
98,6 |
87,2 |
2,362 |
0,38 |
3,597 |
0,058 |
|