Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2020 оны 04 сарын усны чанарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 4 дүгээр сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 8 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2020 оны 4 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод I |
7,53 |
1,8 |
5,7 |
0,26 |
0,015 |
0,055 |
2 |
Хангал-Эрдэнэт доод II |
8,10 |
2,8 |
5,7 |
0,40 |
0,033 |
0,074 |
3 |
Хангал-Улаантолгой |
6,40 |
0,30 |
13,0 |
0,17 |
0,060 |
0,068 |
4 |
Орхон- Хангал дээд |
7,21 |
1,0 |
3,40 |
0,13 |
0,005 |
0,010 |
5 |
Орхон- Хангал доод |
5,75 |
3,2 |
32,4 |
0,13 |
0,025 |
0,041 |
6 |
Хангал-Эрдэнэт дээд |
6,88 |
1,3 |
9,7 |
0,07 |
0,006 |
0,040 |
7 |
Чингэл-Эрдэнэт |
7,05 |
1,8 |
5,3 |
0,19 |
0,003 |
0,014 |
8 |
Уртбулаг-Эрдэнэт |
4,70 |
2,0 |
97,2 |
2,71 |
0,003 |
0,011 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын 4 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 694,4-1051,6мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод цэгийн аммоны азот (NH4), нитритийн азот(NO2) 2-5 дахин давсан Эрдэс фосфор стандартаас даваагүй перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламжаас бага зэрэг дахин ХА-с давсан байна. Сорьц авах үед гол бага зэрэг үертэй бйалаа.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьц авах үед гол мөсөн бүрхүүлтэй байлаа. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 222,3 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 559,6 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж ХА-с 3 дахин давсан байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 4 дүгээр сарын 06-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 94,4%-тай цэвэршүүлсэн хаягдал усаа Хангал голруу хаяж байна. Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж 36,5% цэвэршүүлэлттэй байна.
Цэгүүд |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
7,45 |
56,0 |
28,4 |
153,9 |
|
94,4% |
||||
гаралт |
7,52 |
12,6 |
8,10 |
8,6 |
27,2 |
0,706 |
2,02 |
2,045 |
0,014 |
||
Жаргалант сумын ц/б |
оролт |
7,64 |
4804 |
56,7 |
648,0 |
|
36,5% |
||||
гаралт |
7,50 |
305,0 |
291,6 |
405,0 |
38,0 |
0,054 |
0,15 |
3,123 |
0,069 |