Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2019 оны 08 сарын усны чанарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 8 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 8 дугаар сарын Хангал, Орхон Уртбулаг голуудын хяналт-шинжилгээний нийт 6 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2020 оны 8 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод I |
7,06 |
2,1 |
4,3 |
0,40 |
0,116 |
0,056 |
2 |
Хангал-Эрдэнэт доод II |
6,20 |
3,5 |
2,9 |
0,56 |
0,053 |
0,006 |
3 |
Орхон- Хангал дээд |
6,59 |
1,8 |
22,0 |
0,14 |
0,009 |
0,126 |
4 |
Орхон- Хангал доод |
6,28 |
1,1 |
15,7 |
0,15 |
0,013 |
0,033 |
5 |
Хангал-Эрдэнэтдээд |
7,69 |
3,2 |
1,3 |
0,03 |
0,003 |
0,039 |
6 |
Уртбулаг-Эрдэнэт |
6,44 |
2,3 |
5,3 |
1,42 |
0,004 |
0,094 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт672,7-870,5мг/л-т хэлбэлзэж, Нитритийн азотын агууламж ХА-с 2-5 дахин, Перманганатын исэлдэх чадвар ХА-с даваагүй байна
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 214,7 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 301,6мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж ХА-с 1,5-2,0 дахин давсан харин фосфор агууламж ХА-с бага зэрэг давсан байна.
Уртбулаг : Уртбулаг нь рашааны шинж чанартай эрдэсжилт ихтэй, усны орчин буюу pH-3,61 учир гидрокарбонат үзэх боломжгүй (HCO3), Мөн төмөрийн агууламж ихтэй байсан.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 8дугаарсарын 06-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 91,6%-тай цэвэршүүлсэн хаягдал усаа Хангал голруу хаяж байна.
Цэгүүд |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
|||
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
6,87 |
52,0 |
76,9 |
362,4 |
|
61,9% |
|
||||||
гаралт |
7,36 |
19,8 |
10,8 |
21,0 |
18,7 |
0,361 |
0,36 |
1,270 |
0,031 |
|
||||
Жаргалант сумын ц/б |
оролт |
7,17 |
214,0 |
109,9 |
498,0 |
|
43,9% |
|
|
|
||||
гаралт |
7,32 |
120,0 |
9,10 |
98,6 |
32,8 |
0,012 |
0,56 |
3,896 |
0,091 |
|