Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 6 сарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2018 оны6 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 6 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2018 оны 6 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
8,29 |
1,5 |
0,85 |
0,05 |
0,012 |
0,105 |
2 |
Хангал-Эрдэнэт доод I |
10,15 |
3,8 |
6,12 |
0,73 |
0,062 |
0,077 |
3 |
Хангал-Эрдэнэт доод II |
7,05 |
2,1 |
10,85 |
0,79 |
0,055 |
0,147 |
4 |
Орхон- Хангал дээд |
9,61 |
1,9 |
2,32 |
0,07 |
0,003 |
0,008 |
5 |
Орхон- Хангал доод |
10,15 |
3,8 |
2,40 |
0,06 |
0,013 |
0,024 |
6 |
Уртбулаг-Эрдэнэт |
10,54 |
2,2 |
6,74 |
7,25 |
0,019 |
0,012 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа, Хангал-Өртөө хяналт шинжилгээний цэгээс 1 удаа Хангал-Улаантолгой хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 657,8-882,3мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод цэгийн аммоны азот (NH4) ХА-аас бага зэрэг, нитритийн азот(NO2) 3 дахин, Эрдэс фосфор үзүүлэлт стандартаас даваагүй давсан байна. Хангал-голын усны чанар өнгөрсөн саруудаас эрс сайжирч УЧС-аас давсан үзүүлэлт ажиглагсангүй.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-тхяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны аммонийн азот, нитритийн азот, бохирдол бага агууламжтай. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 264,3мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 462,0мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж хэвийн байна. БХХ5 –ийн горим хэвийн ХА-аас даваагүй байна.
Уртбулаг-Эрдэнэт: Уртбулаг нь усны химийн найрлагын хувьд рашааны шинжтэй усны орчин(pH)-5.90, хатуулаг-14,0мг/л, төмөр (Fe)-ийн агууламж 8,41мг/л агууламжтай байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2018 оны 6 дугаар сарын 06-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. Эрдэнэтхотын УБҮ-ийн цэвэрлэх байгууламж 98,2%, Жаргалантсумын хаягдал ус цэвэрлэх байгууламж 22,9% цэвэршүүлэлттэй байна.
Öýã¿¿ä |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
ÓÁ¯-èéí ö/á |
оролт |
7,44 |
263,5 |
60,4 |
1890 |
|
|
|
|
|
98,2% |
гаралт |
7,60 |
4,60 |
5,4 |
2,4 |
24,2 |
0,593 |
0,82 |
3,836 |
илр |
||
Æàðãàëàíò |
оролт |
7,79 |
271,0 |
73,5 |
255,2 |
|
|
|
|
|
22,9% |
гаралт |
7,79 |
209,0 |
70,0 |
198,8 |
23,7 |
0,070 |
0,028 |
6,322 |
Илр |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|