Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2022 оны 06 сарын гадаргын усны чанарын тойм мэдээ
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 06 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 06 сарын Хангал, Орхон,Уртбулаг голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2022 оны 06 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1142-1352 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт дээд цэг нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар УБИ нь 0.38 тэнцүү буюу II-р зэрэг Цэвэр гэсэн ангилалд багтаж байна. Хангал-Эрдэнэт доод цэг нь УБИ нь 1.70-тэй тэнцүү буюу III-р зэрэг Бага бохирдолтой ангилалд хамрагдаж усан дахь нитритийн азотын агууламж 5 сард УЧС-аас 5.8 дахин, аммоны азотын агууламж 2 сард 4.7 дахин, БХХ5 2,4 саруудад 4.5-19.4 дахин, Пич 4 сар 6.4 дахин тус тус давсан байна.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 332-844 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж болон бусад бохирдуулагч бодисын агууламжууд нэмэгдсэн байна. Орхон-Хангал цутгалаас доош цэг 2022 оны эхний хагас жилийн байдлаар УБИ нь 0.36-тэй тэнцүү буюу II-р зэрэг Цэвэр гэсэн ангилалд, Орхон-Хангал цутгалаас дээш цэг нь УБИ нь 0.33-тай тэнцүү буюу II-р зэрэг Цэвэр гэсэн ангилалд хамаарч байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 06 дүгээр сарын 08-нд, Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн болон жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 92.73%-тай цэвэршүүлсэн байна. Жаргалант цэвэрлэх байгууламж 27.6%-ын цэвэршилттэй байна. ЦБ –ийн хувьд азотын агууламж ХА-аас 1.5 дахин, Жаргалант сумын ЦБ нь 3.9 дахин ХА-аас давсан байна. Жаргалант сумын ЦБ-ийн фосфорын (PO4-P )агууламж 6.5 дахин, хром (Cr6) агууламж 1.8 дахин ХА-аас давсан байна. Төв ЦБ-ын гаралтын бохир усыг Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй руу татан авч цагаан тоос дарах үйл ажиллагаанд ашиглаж байна.
2 дугаар хүснэгт
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ