Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2022 оны 01 сарын гадаргын усны тойм мэдээ
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 01 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 01 сарын Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 4 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2022 оны 01 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 999-1262 мг/л-т хэлбэлзэж, Хангал-эрдэнэт доод цэг дээр сарын сүүл үед аммоны азотын агууламж ХА-аас 1.1 дахин давсан , сарын сүүлд ХА-аас даваагүй байна. Перманганатын исэлдэх чадвар ХА-с даваагүй байна. Хангал-Улаантолгой, Хангал-Хангал өртөө ХА-аас давсан үзүүлэлт байхгүй хэвийн хэмжээнд байна.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 466 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 621 мг/л, химийн үзүүлэлтүүд хэвийн горимд байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 01 дүгээр сарын 05-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын эрдэнэт үйлдвэрийн болон жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 92.6%-тай цэвэршүүлсэн байна. Жаргалант цэвэрлэх байгууламж 65.3%-ын цэвэршилттэй байна. БХХ5 нь төв ЦБ –ийн хувьд ХА-аас 1.8 дахин, Жаргалант сумын ЦБ нь 19 дахин ХА-аас давсан байна. Төв ЦБ-ын гаралтын бохир усыг Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй руу татан авч цагаан тоос дарах үйл ажиллагаанд ашиглаж байна.
2 дугаар хүснэгт
ОРХОН АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЛАБОРАТОРИ