Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2021 оны 11 дүгээр сарын гадаргын усны тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 11 дүгээр сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 4 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2021 оны 11 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1040-1245 мг/л-т хэлбэлзэж, Хангал-эрдэнэт доод цэг дээр сарын эхэн үед дахин нитритийн азотын агууламж 7 ХА-аас дахин, сарын сүүлд ХА-аас1.5 дахин давсан байна. Перманганатын исэлдэх чадвар ХА-с даваагүй байна. Фосфорын агууламж ХА-аас сарын эхэн үед 1.5 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 381мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 512 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж даваагүй. Орхон-хангал доод цэг орчим фосфорын агууламж ХА-аас 2.8 дахин давсан байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2021 оны 11 дүгээр сарын 11-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 91.7%-тай цэвэршүүлсэн байна. Жаргалант цэвэрлэх байгууламж 74.2%-ын цэвэршилттэй байна. БХХ5 нь төв ЦБ –ийн хувьд ХА-аас 1.3 дахин, Жаргалант сумын ЦБ нь 8 дахин ХА-аас давсан байна. Төв ЦБ-ын гаралтын бохир усыг Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй руу татан авч цагаан тоос дарах үйл ажиллагаанд ашиглаж байна.
2 дугаар хүснэгт
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ