Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 3 сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 3 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 6 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2018 оны 3 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
6.58 |
1.8 |
1.2 |
0.11 |
0.006 |
0.110 |
2 |
Хангал-Эрдэнэт доод I |
5.96 |
3.2 |
3.2 |
3.20 |
0.062 |
0.148 |
3 |
Хангал-Эрдэнэт доод II |
7.75 |
2.5 |
6.0 |
4.82 |
0.070 |
0.360 |
5 |
Хангал-Хангал-Өртөө |
6.51 |
0.8 |
0.9 |
0.02 |
0.003 |
0.059 |
6 |
Орхон- Хангал дээд |
5.89 |
0.6 |
0.6 |
0.01 |
0.003 |
0.025 |
7 |
Орхон- Хангал доод |
6.12 |
1.0 |
1.4 |
0.01 |
0.004 |
0.064 |
|
Усны чанарын стандарт MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.