Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2021 оны 10 р сарын гадаргын усны тойм мэдээ
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 10 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2021 оны 2 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод II |
9,76 |
2,3 |
2,24 |
0,38 |
0,157 |
0,081 |
2 |
Орхон- Хангал дээд |
9,68 |
1,6 |
3,12 |
0,16 |
0,009 |
0,010 |
3 |
Орхон- Хангал доод |
9,36 |
2,0 |
3,52 |
0,15 |
0,009 |
0,099 |
4 |
Хангал-Эрдэнэт дээд |
10,08 |
0,5 |
1,12 |
0,08 |
0,016 |
0,054 |
5 |
Эрдэнэт-Уртбулаг |
8,48 |
2,2 |
6,24 |
0,12 |
0,006 |
0,015 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа бусад Хангал голын цэгээс тус бүр нэг усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 195,1-1236 мг/л-т хэлбэлзэж, Нитритийн азотын агууламж ХА-с 8 дахин давсан. Перманганатын исэлдэх чадвар ХА-с даваагүй байна
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 195,1мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 357,1 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж даваагүй.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
|
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
Цэгүүд |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
|||
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
7,60 |
495,0 |
79,5 |
172,0 |
90,3% |
|||||
гаралт |
7,41 |
48,0 |
8,8 |
16,6 |
28,84 |
0,144 |
3,17 |
1,978 |
0,005 |
||
Жаргалант сумын ц/б |
оролт |
7,03 |
1052,0 |
572,4 |
1690,8 |
30,2% |
|||||
гаралт |
7,35 |
734,0 |
214,6 |
1056,4 |
64,22 |
0,005 |
0,23 |
2,649 |
0,031 |
||
MNS4943:2015 |
6.0-9.0 |
30 |
20 |
30 |
15 |
1.5 |
0.01 |
2021 оны 10 дугаар сарын 06-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 90,3%-тай цэвэршүүлсэн байна.