Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 2 сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 2 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 6 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2018 оны 2 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
6,98 |
2,3 |
0,8 |
0.08 |
0.003 |
0.106 |
2 |
Хангал-Эрдэнэт доод I |
5,50 |
2,4 |
2,6 |
6,83 |
0.294 |
0.616 |
3 |
Хангал-Эрдэнэт доод II |
10,31 |
2,0 |
4,8 |
11,75 |
0.295 |
1,100 |
4 |
Хангал-Улаантолгой |
5,97 |
2,0 |
0,7 |
0,07 |
0,004 |
0,064 |
5 |
Хангал-Хангал-Өртөө |
5,66 |
1,9 |
0,9 |
0,09 |
0,005 |
0,049 |
6 |
Орхон- Хангал дээд |
4.88 |
1,6 |
0,6 |
0.12 |
0.005 |
0.017 |
7 |
Орхон- Хангал доод |
6.12 |
2,1 |
0.90 |
0.08 |
0.003 |
0.063 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа, Хангал-Улаантолгой хяналт шинжилгээний цэгээс 1 удаа, Хангал-Өртөө хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 652,1-775,6мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод цэгийн аммоны азот (NH4) ХА-аас 14-23 дахин, нитритийн азот(NO2) 15 дахин, Эрдэс фосфор 6-11 дахин давсан байна. Хангал-Эрдэнэт доод цэг дээр сарын сүүлийн сорьнд ууссан хүчилтөрөгчийн горим алдагдсан байна.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т,Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны аммонийн азот, нитритийн азот, бохирдол бага зэрэг агууламжтай. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 384,8 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 671,2 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж хэвийн байна. БХХ5 –ийн горим хэвийн ХА-аас даваагүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2018 оны 2 дугаар сарын 07-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. Эрдэнэт хотын УБҮ-ийн цэвэрлэх байгууламж 91%, Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж 13,5% цэвэршүүлэлттэй байна.
Öýã¿¿ä |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
ÓÁ¯-èéí ö/á |
оролт |
7,50 |
1,94 |
83,8 |
127,2 |
|
|
|
|
|
91% |
гаралт |
7,58 |
17,0 |
6,8 |
6,2 |
17,2 |
0,269 |
0,56 |
2,284 |
илр |
||
Æàðãàëàíò |
оролт |
7,95 |
34,1 |
116,5 |
412,8 |
|
|
|
|
|
13,5% |
гаралт |
8,05 |
295 |
97,0 |
123,2 |
82,5 |
0,016 |
0,22 |
6,592 |
илр |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|