Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 1 сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 1 дүгээр сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 4 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2018 оны 1 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
5.97 |
2.3 |
0.8 |
0.08 |
0.003 |
0.101 |
2 |
Хангал-Эрдэнэт доод I |
4.81 |
2.2 |
2.25 |
7.16 |
0.075 |
0.369 |
3 |
Хангал-Эрдэнэт доод II |
6.90 |
1.5 |
3.50 |
34.65 |
0.230 |
0.799 |
4 |
Орхон- Хангал дээд |
4.96 |
2.0 |
1.2 |
0.12 |
0.002 |
0.041 |
5 |
Орхон- Хангал доод |
6.59 |
1.5 |
0.90 |
0.09 |
0.001 |
0.062 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа, усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 690.4-815.9 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод цэгийн аммоны азот (NH4) ХА-аас 36-69.3 дахин, нитритийн азот(NO2) 4-12 дахин, Эрдэс фосфор 4-8 дахин давсан байна. Хангал-Эрдэнэт дээд, Хангал-Эрдэнэт доод БХХ5 –ийн горим хэвийн байна.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т,Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны аммонийн азот, нитритийн азот, бохирдол илрээгүй. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 392,3 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 1,6 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 619,6 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж хэвийн байна. БХХ5 –ийн горим хэвийн ХА-аас даваагүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2018 оны 1 дугаар сарын 03-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. Эрдэнэт хотын УБҮ-ийн цэвэрлэх байгууламж 92%, Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж 2,58% цэвэршүүлэлттэй байна.
Öýã¿¿ä |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
ÓÁ¯-èéí ö/á |
оролт |
7,51 |
77,5 |
69,8 |
147,6 |
|
|
|
|
|
92% |
гаралт |
7.63 |
6,2 |
6,8 |
11,0 |
33,5 |
0,110 |
0,55 |
1,062 |
илр |
||
Æàðãàëàíò |
оролт |
8,10 |
271,0 |
112,4 |
525,6 |
|
|
|
|
|
2,58% |
гаралт |
814 |
264,0 |
100,8 |
191,8 |
78,5 |
0,010 |
0,20 |
6,188 |
илр |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|