Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны тойм 1 сар
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 1 дүгээр сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2020оны 1 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод I |
8,16 |
4,3 |
10,9 |
0,57 |
0,174 |
0,764 |
2 |
Хангал-Эрдэнэт доод II |
7,52 |
4,7 |
3,3 |
1,97 |
0,530 |
0,631 |
3 |
Орхон- Хангал цутгалаас дээш 0,5 км |
8,08 |
2,2 |
0,8 |
0,35 |
0,005 |
0,031 |
4 |
Орхон- Хангал цутгалаас доош 0,5 км |
7,68 |
2,2 |
1,1 |
0,27 |
0,003 |
0,039 |
5 |
Хангал-Эрдэнэт дээд |
8,00 |
1,3 |
1,4 |
0,41 |
0,003 |
0,114 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр, хяналт-шинжилгээний цэгээс нэг удаа Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 3 удаа цэгүүдээс тус тус усны сорьц авсан сорьц авах үед гол мөсөн бүрхүүлтэй байсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 709,2-857,8мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод цэгийн аммоны азот (NH4), нитритийн азот(NO2) агууламж стандартаас 3-26 дахин давсан перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж стандартаас ялимгүй давсан эрдэс фосфор стандартаас 7 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сорьц авах үед гол мөсөн бүрхүүлтэй байлаа. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 397,6мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 418,7мг/л, мөн биогень болон гол ионы агууламж ХА-с даваагүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 1 дугаар сарын 8-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 92,6%-тай цэвэршүүлсэн хаягдал усаа Хангал голруу хаяж байна. Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж 64,2% цэвэршүүлэлттэй байна.
|
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
Цэгүүд |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
|||
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
7.69 |
266.0 |
67.2 |
184.4 |
|
92,6% |
||||
гаралт |
7.47 |
19.6 |
11.5 |
39.8 |
10,3 |
0,013 |
2,41 |
0,597 |
илр |
||
Жаргалант сумын ц/б |
оролт |
7.60 |
676.0 |
80.0 |
1570.4 |
|
64,2% |
||||
гаралт |
7.65 |
242.0 |
48.0 |
322.6 |
44,8 |
0,035 |
0,30 |
0,671 |
0,06 |