Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 4 дүгээр сар
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2017 оны4 дүгээр сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 3 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 9 цэгээсусны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2017 оны 4 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
7,52 |
1,4 |
5,6 |
0,02 |
0,007 |
0,044 |
2 |
Хангал-Эрдэнэт доод I |
6,56 |
4,2 |
4,8 |
0,09 |
0,378 |
0,088 |
3 |
Хангал-Эрдэнэт доод II |
7,20 |
4,8 |
7,4 |
8,36 |
0,198 |
0,540 |
4 |
Хангал-Улаантолгой |
6,48 |
2,7 |
40,0 |
2,00 |
1,608 |
0,255 |
5 |
Хангал-Хангал-Өртөө |
6,40 |
2,2 |
104,0 |
0,32 |
0,077 |
0,210 |
6 |
Орхон- Хангал дээд |
8,00 |
0,9 |
4,8 |
0,12 |
0,004 |
0,018 |
7 |
Орхон- Хангал доод |
7,12 |
1,7 |
176,0 |
0,45 |
0,038 |
0,051 |
8 |
Чингэл-Эрдэнэт |
7,28 |
1,8 |
2,0 |
0,04 |
0,028 |
0,011 |
9 |
Уртбулаг-Эрдэнэт |
6,96 |
1,8 |
12,0 |
илр |
0,008 |
0,004 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удааусны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 692.8-822.0мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол ихтэй байлаа.Эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот(NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-80.0дахин давсан бохирдолтой байна. Нитритийн азот(NO2)-ын шинжилгээний агууламжийг 1 дугаар зурагт харууллаа.
Зураг1 гадаргын усны NO2 /нитрит/ агууламжийн өөрчлөлт
Дараагийн зурагт Хангал голын Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүрхяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед гол хаварын шар усны үертэй байлаа.
Эрдэнэт доод |
Эрдэнэт дээд |
Зураг2 Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт шинжилгээний цэгүүд
Хангал-Өртөө |
Улаантолгой |
Зураг3Хангал голын Улаантолгой, Хангал-Өртөө хяналт шинжилгээний цэгүүд
Орхон-Хангал цутгалаас доош 0,5км |
Орхон-Хангал цутгалаас дээш 0,5км |
Зураг4 Хангал голын Орхон голруу цутгадаг цэгээс дээш, доош 0,5 км
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т,Хангал доодбуюу цутгалаас доош 0.5 км-тхяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, аммонийн азот, нитритийн азот, бохирдол илэрч ХА-аас давсан бохирдол илэрсэн Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 193,0мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 2,5 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим489,9мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж хэвийн байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2017 оны 4 дүгээрр сарын 10-нд, ОрхонаймгийнЭрдэнэтхотын УБҮ-ийн болон Жаргалантсумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг 2дугаар хүснэгтээр харууллаа. УБҮ-ийнЦБ-аас гарч байгаа ус 93,8%,ЖаргалантсумынЦБ-аас гарч байгаа ус 65,3%-ийнцэвэршүүлэлттэй байжээ.
2дугаар хүснэгт
Öýã¿¿ä |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Цэвэршилт |
|
ÓÁ¯-èéí ö/á |
оролт |
7,17 |
202,0 |
64,0 |
234,4 |
|
|
|
|
93.8% |
гаралт |
7,31 |
12,5 |
3,5 |
3,8 |
18,2 |
1,638 |
3,92 |
0,018 |
||
Æàðãàëàíò |
оролт |
7,76 |
452,0 |
160,0 |
906,8 |
|
|
|
|
65,3% |
гаралт |
7,90 |
157,0 |
60,0 |
256,6 |
146,6 |
0,336 |
0,34 |
1,122 |
Дүгнэлт,Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 4 дүгээр сарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан. Вокзалын доод гүүрийн орчимын цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот(NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-80,0 дахин давсан бохирдолтой байна.
Энэ үед Орхон аймгийн Эрдэнэтхотын УБҮ-ийнхаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 93,8%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалантсумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 65,3%-ийнцэвэршүүлэлттэй байжээ.