Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 3 дугаар сарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2017 оны 3 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 3 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 7 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2017 оны 3 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
4,30 |
1,2 |
1,6 |
0,09 |
0,004 |
0,088 |
2 |
Хангал- Эрдэнэт доод I |
6,70 |
2,2 |
3,2 |
7,11 |
0,140 |
0.563 |
3 |
Хангал- Эрдэнэт доод II |
6,60 |
5,3 |
4,9 |
5,26 |
0,306 |
0,261 |
4 |
Орхон- Хангал дээд |
9,00 |
2,1 |
1,4 |
0,05 |
0,003 |
0,012 |
5 |
Орхон- Хангал доод |
5,90 |
1,2 |
2,5 |
0,70 |
0,019 |
0,053 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 681.6-828.4 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол ихтэй байлаа. Эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-15.3 дахин давсан бохирдолтой байна
Дараагийн зурагт Хангал голын Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед гол голоороо урсаж захаараа мөсөн бүрхүүлтэй байлаа.
Вокзалын доод гүүр |
Зураг1 Хангал голын Вокзалын гүүр хяналт шинжилгээний цэгүүд
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, аммонийн азотын бохирдол илэрч ХА-аас бага зэрэг давсан бохирдол илэрсэн Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 359,4 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 1.8 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 637,8 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар (ПИЧ)-ын агууламж хэвийн байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2017 оны 3 дугаар сарын 10-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг 2дугаар хүснэгтээр харууллаа. УБҮ-ийн ЦБ-аас гарч байгаа ус 85,8%, Жаргалант сумын ЦБ-аас гарч байгаа ус 70,3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2дугаар хүснэгт
Öýã¿¿ä |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Цэвэршилт |
|
ÓÁ¯-èéí ö/á |
оролт |
8.79 |
300.00 |
65.6 |
507.6 |
|
|
|
|
85.8% |
гаралт |
8.00 |
42.5 |
7.2 |
56.2 |
39.9 |
0.167 |
0.47 |
2.783 |
||
Æàðãàëàíò |
оролт |
8.76 |
740.0 |
464.0 |
1493.6 |
|
|
|
|
70.3% |
гаралт |
8.79 |
220.0 |
148.0 |
314.8 |
158.8 |
0.213 |
0.21 |
8.326 |
Дүгнэлт, Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 3 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан. Вокзалын доод гүүрийн орчимын цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-15,0 дахин давсан бохирдолтой байна.
Энэ үед Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 85,8%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 70,3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.