Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн 2020 оны 09 сарын гадаргын усны чанарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 9 дүгээр сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын Хангал, Орхон Уртбулаг голуудын хяналт-шинжилгээний нийт 6 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2020 оны 9 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод I |
- |
4,2 |
10,2 |
7,75 |
0,152 |
0,267 |
2 |
Хангал-Эрдэнэт доод II |
8,22 |
0,4 |
3,4 |
6,32 |
0,037 |
0,067 |
3 |
Орхон- Хангал дээд |
7,13 |
0,2 |
3,9 |
0,17 |
0,008 |
0,025 |
4 |
Орхон- Хангал доод |
7,44 |
0,3 |
5,3 |
0,21 |
0,004 |
0,016 |
5 |
Хангал-Эрдэнэтдээд |
7,00 |
0,1 |
1,2 |
0,18 |
0,010 |
0,063 |
6 |
Чингэл-Эрдэнэт |
7,00 |
0,1 |
1,2 |
0,18 |
0,010 |
0,063 |
7 |
Хангал-Улаантолгой |
6,66 |
0,7 |
2,8 |
0,44 |
0,041 |
0,028 |
8 |
Хангал-Хангал-Өртөө |
5,42 |
0,2 |
17,0 |
0,14 |
0,008 |
0,042 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт589,1-902,7мг/л-т хэлбэлзэж, Нитритийн азотын агууламж ХА-с 2-7 дахин, Перманганатын исэлдэх чадвар ХА-с даваагүй байна
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 383,4 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 227,9мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж даваагүй.
Чингэл : Чингэл голын хяналт шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 543,0мг/л, эрдэс фосфорын агууламж ХА-с 2 дахин ХА-с давсан байна
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 9дүгээрсарын 03-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 75.1%-тай цэвэршүүлсэн хаягдал усаа Хангал голруу хаяж байна.
Цэгүүд |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
|||
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
7.80 |
93.0 |
71.3 |
71.0 |
|
75.1% |
|
||||||
гаралт |
7.41 |
23.4 |
15.5 |
28.0 |
26.0 |
1.120 |
5.36 |
0.239 |
0.004 |
|
||||
Жаргалант сумын ц/б |
оролт |
7.07 |
95.0 |
341.0 |
421.8 |
|
66.7% |
|
|
|
||||
гаралт |
7.68 |
32.0 |
7.10 |
51.2 |
55.6 |
0.051 |
0.29 |
2.530 |
0.090 |
|